EN

МОНПОС- ОНЛАЙН СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

МОНПОС онлайн цахим системийг GNSS-ийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийг Монгол Улсад батлагдсан солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд тэгшитгэн бодох зориулалттай хөгжүүлсэн.
МОНПОС цахим системээс дараах 5-н үйлчилгээг үнэ төлбөргүй авна уу. Үүнд:
1. Статик горимд хэмжсэн RINEX_v2 форматттай өгөгдлийг илгээн тэгшитгэн бодуулж үр дүнг богино хугацаанд өөрийн цахим шуудангаар хүлээн авах. http://monpos.gazar.gov.mn/
2. Тус газрын хариуцан ажиллуулж буй GNSS-ийн байнгын ажиллагаатай 43 суурин станцын 365 хоногийн статик хэмжилтийн өгөгдлийг татаж авах. https://monpos.gazar.gov.mn/all
3. Байнгын ажиллагаатай 43 суурин станцын байрлал өндрийн (X,Y,Z) өөрчлөлтийг харах. http://monpos.gazar.gov.mn/monpos/monpos
4. GNSS-ийн байнгын ажиллагаатай 43 станцаас өөрт ойр станц ашиглан бодит агшны (RTK) хэмжилт хийх боломжтой эсэхийг хянах. http://monpos.gazar.gov.mn/download
5. MONGEOCALC системийг ашиглан геодезийн, тэгш өнцгийн, картезианы солбицол хоорондын хөрвүүлэлтийг цэгээр эсвэл файлаар хийх. http://geocalc.gazar.gov.mn/
Хэрэглэгч та бүхэн өөрт шаардлагатай үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран MОНПОС онлайн системийн холбоосуудаар хандан аваарай.
Дээш буцах