НҮБ-ЫН ДЭЛХИЙН ГЕО-ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 14 ДҮГЭЭР БҮГД ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Бүгд хурлаар НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн өгөгдлийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх зөвлөлийн, 4 ажлын хэсгийн 2023-2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2026-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн өгөгдлийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн гүйцэтгэх зөвлөлд 2026-2028 онд алба хаших дарга, дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль болж Монгол Улс удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Мөн “Тогтвортой хөгжилд гео хиймэл оюун ухаан” 5 дахь ажлын хэсгийг нэмж байгуулан БНХАУ даргалах боллоо.