EN

НҮБ-ЫН ДЭЛХИЙН ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН 15 ДУГААР НЭГДСЭН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🇲🇳🇺🇳 БНХАУ-ын Санья хотод 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүсийн хорооны 15 дугаар нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж, тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай энэхүү хуралд оролцлоо.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Ази-Номхон далайн бүсийн хороо /ESCAP/, НҮБ-ын Гео-орон зайн мэдээллийн мэдлэг, инновацийн төв /UNGGKIC/, БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамнаас хамтран зохион байгуулж буй НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүсийн 15 дугаар нэгдсэн хуралдаанд 30 гаруй орны 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Хурлаар НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030 зорилтыг хэрэгжүүлэхэд тус хорооны Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаагаар дамжуулан “Мэдлэг хуваалцах”, “Туршлага хуваалцах”, “Чадавхийг дээшлүүлэх”-д онцгойлон анхаарал хандуулж идэвхитэй хамтран ажиллах, гишүүн улсуудын болон НҮБ-аас зохион байгуулж буй семинар, сургалтад бүсийн улсуудын төлөөллийг хамруулах, Гео Хиймэл оюун ухааныг өргөн ашиглах, гишүүн улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг хэрхэн эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далайн бүсийн 15 дугаар нэгдсэн хуралдааны шийдвэрийг хэлэлцэж батлан, дараагийн 16 дугаар нэгдсэн хуралдааныг Сингапур улсад 2027 оны 09 дүгээр сард Сингапурын Газрын Алба зохион байгуулахаар боллоо.
Дээш буцах