EN

НАВИГАЦИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН BEIDOU СИСТЕМИЙН ТАЛААР ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

🛰️ БНХАУ-ын Хиймэл дагуулын навигацийн системийн удирдлагын газрын Эрдмийн солилцооны төв (China Satellite Navigation Office-Academic Exchange Center) болон тус улсын Сансрын мэдээлэл судалгааны Хүрээлэн (Aerospace Information Research Institute), Хятадын Шинжлэх ухааны Академи (Chinese Academy of Sciences)-ийн Олон улсын хамтын ажиллагааны товчоо зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 09 дүгээр сарын 02-14-ний өдрүүдэд Бээжин хотноо “Бүс ба Замын улс орнууд болон бүс нутаг дах Бэйдоү хиймэл дагуулын системийн технологи болон хэрэглээ” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулж байна. https://mp.weixin.qq.com/s/aXrskQE3DKGNx6Jp5jqx5A
👉 Энэ удаагийн сургалтад Ази номхон далайн бүс нутгийг хамарсан 12 улсаас GNSS-ийн технологийн мэргэжилтэн, судлаач инженер, ахлах болон удирдлагын түвшний нийт 20 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Тус сургалтад ГЗБГЗЗЕГ-ын Геодези, зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, мэргэжилтэн Ц.Орлого нар нь манай улсыг төлөөлөн оролцож байна.
🌏 Сургалт, семинарын гол зорилго нь Бүсийн болон замын улс орнуудын нийгэм эдийн засаг, ШУ-ны салбарт өндөр ач холбогдолтой хөдөлгөөнт харилцаа холбоог хөгжүүлэх, байршил тодорхойлох технологийн нарийвчлалыг сайжруулах, байгалийн гамшиг болон хүрээлэн буй орчны эрсдлийг бууруулах зорилгын хүрээнд Бэйдоү системийн бүтээн байгуулалт (BDS-Beidou Satellite System) инновацийн хөгжил, системийн хувьсал болон хэрэглээний үйлдвэржилтийн дэвшилтэд технологийг тухайн улс оронд төдийгүй бүс нутагт хүргэх, хуваалцах олон улсын хамтын ажиллагааг бий болгоход оршиж байна.
Дээш буцах