EN

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ДЭЛХИЙН ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЖЭЭЧДИЙН ХОРООНЫ (UN-GGIM) 16 ДУГААР ЧУУЛГАН АНУ-ЫН НЬЮ-ЙОРК ХОТНОО 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-07-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🇲🇳🇺🇳 Энэ удаагийн чуулганд НҮБ-ын гишүүн орнуудын төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн болон холбогдох албан хаагчдын хамт оролцож байна.
Тус чуулганаар Улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын бодлого, стандарт, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, орон зайн мэдээллийг төрийн бодлого, төлөвлөлт, газрын удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжихэд ашиглах талаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
✅ НҮБ-ын Дэлхийн Гео-орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн 15 дугаар чуулганаас гарсан шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх;
✅ Дэлхийн геодезийн суурь тогтолцоог бэхжүүлэх;
✅ Газрын удирдлага, кадастрын тогтолцооны шинэчлэл;
✅ Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх;
✅ Гео-орон зайн мэдээллийг статистик болон бусад үндэсний мэдээллийн сантай уялдуулах;
✅ Хиймэл оюун ухаан, дижитал инновац, шинэ технологийн хэрэглээ;
✅ Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны мониторинг, гамшгийн эрсдэлийн менежмент;
✅ Далайн Гео-орон зайн мэдээллийн менежмент;
✅ Гео-орон зайн мэдээллийн стандарт, өгөгдлийн засаглал болон институцийн чадавхыг бэхжүүлэх асуудлуудыг тус тус хэлэлцэж байна.
Чуулганы үр дүнд Гео-орон зайн мэдээллийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ-ын Гео-орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэлхийн геодезийн дэд бүтцийг бэхжүүлэх, үндэсний газрын удирдлага, кадастр, хот байгуулалт, зураг зүй, геодезийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр гишүүн орнуудад зориулсан зөвлөмж, шийдвэрүүдийг хэлэлцэн батлах юм.
Дээш буцах