EN

“НЭГДСЭН ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭНИЙ АНХДУГААР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ” НЬЮ-ЙОРК ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Нэгдсэн орон зайн мэдээллийн хүрээний анхдугаар дээд хэмжээний уулзалт” 2022 оны 04 дүгээр сарын 26-аас 28-ны өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотноо болж өнгөрлөө. Энэхүү уулзалтад НҮБ-ын Дэлхийн гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны гишүүд, Газар зүйн мэдээллийн нэгдсэн хүрээний өндөр түвшний бүлгийн гишүүд зэрэг 24 улс, 5 байгууллагын нийт 48 оролцогч оролцлоо.
Уг уулзалтын гол зорилго нь дээд түвшний ажлын хэсгийн гишүүд, Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн хорооны холбогдох хэлтсүүд, олон улсын мэргэжилтнүүд харилцан санал солилцох, тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх, Тогтвортой хөгжил 2030 үзэл баримтлал, дэвшүүлсэн зорилтуудад хүрэх тэргүүлэх чиглэлүүдийг тогтооход Нэгдсэн Орон зайн мэдээллийн менежментийн ач холбогдлыг таниулахад оршив.
Мөн уулзалтаар доор дурдсан баримт бичгүүдийг хэлэлцэн батласан байна. Үүнд:
• Нэгдсэн орон зайн мэдээллийн хүрээний өндөр түвшний бүлгийн 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө;
• НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлд “Нэгдсэн орон зайн мэдээллийн хүрээний анхдугаар дээд хэмжээний уулзалт”-аас хүргүүлэх тогтоолын төсөл;
• НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлд хүргүүлэх дэлхийн гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны тайлан.
Түүнчлэн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” -1819D төслийн хэрэгжилтийн талаарх тайланг Дэлхийн банкны зөвлөх болон Дэлхийн гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны гишүүдэд танилцуулав.
Манай байгууллага нь НҮБ-ын Дэлхийн гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны гишүүн бөгөөд дээр дурдсан баримт бичгүүдийг хэлэлцэхэд санал өгч, манай улсад хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” -1819D төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэсэн юм.
Дээш буцах