EN

НЭГДСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нарт зориулсан сургалт эхэллээ.
21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан ажлуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, геопортал цахим системд геодези, зураг зүйн мэдээлэл оруулах, засварлах, шинэчлэхэд мэргэжилтэн, улсын байцаагч нарыг сургаж дадлагажуулна.
Дээш буцах