EN

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

            “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” гэрээт ажлын хүрээнд хөгжүүлж байгаа Газрын төлбөр, татварын программ болон нийслэлийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацааны газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн мэдээллийг нөхөн оруулах, засварлах сургалтыг нийслэл, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газрын төлбөр хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулан 2019 оны 12 дугаар сарын 06–ны өдөр зохион байгууллаа.

            Сургалтад нийслэл, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны  Газрын төлбөр хариуцсан 29 мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Газрын төлбөр, татварын программ дээр ажиллах болон нийслэлийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацааны газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн мэдээллийг нөхөн оруулах, засварлах ажлыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өглөө.

 

Дээш буцах