НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖИЖ БУЙ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА


Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас санаачилан "Нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажлын зохион байгуулалт, хэрэгжилттэй танилцах арга хэмжээ”-г өнөөдөр зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд тус салбарын 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох албан хаагчид оролцож, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч байна.

Арга хэмжээний үеэр оролцогчид газар чөлөөлөлтийн үйл явцын үе шат, эрх зүйн зохицуулалт, оршин суугчидтай харилцах харилцаанд баримтлах зарчим болон газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх арга зүй, сорилтуудыг хэрхэн даван туулж буй талаар харилцан санал солилцож, туршлага хуваалцсан нь газрын харилцааны салбарын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
