ОЛОН УЛСЫН ГАЗРЫН ЭВСЭЛ (ILC)-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдлагууд Монгол улсад айлчлал хийж буй Олон улсын Газрын эвслийн дарга Марси Вигода, Олон улсын Газрын эвслийн Азийн бүсийн зохицуулагч Ану Верма, Олон улсын Газрын эвслийн Бэлчээрийн болон бэлчээр ашиглагчдын салбарын тэргүүлэгч Наташа Мару нарыг өнөөдөр (2025.08.18) хүлээн авч уулзлаа.

Олон улсын Газрын эвсэл (International Land Coalition) нь 93 улс орны 323 байгууллагын гишүүнчлэлтэй, дэлхийн нийтээр газрын эрхийн шудрага, хүртээмжтэй байдлыг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг, хүн төвтэй газрын засаглалыг бэхжүүлэх зарчимд чиглэсэн олон улсын байгууллага юм.

Уулзалтаар талууд өөрсдийн байгууллагын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, газрын харилцааны чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг хэрхэн уялдуулах, зохион байгуулалтыг сайжруулах талаар хэлэлцэж дараах асуудлаар хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо. Үүнд:






Мөн тус уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас эрхэлдэг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим, Газрын мониторингийн систем, түүний ач холбогдол, цаашдын чиг хандлагын талаар танилцуулан туршлагаасаа хуваалцлаа.
