"Олон улсын хэмжил зураглаачдын холбооны хурал-2019" - Ухаалаг амьдрал, байгаль орчны тэсвэртэй байдлыг хангахад зориулсан орон зайн мэдээлэл
Олон улсын хэмжил зураглаачдын холбоо болон Вьетнам Улсын Геодези, зураг зүй, зайнаас тандан судлах холбоо хамтран Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой хотноо 2019 оны 05 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулж буй Олон улсын хэмжил зураглаачдын холбооны хуралд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг төлөөлөн Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн амжилттай оролцож байна.
Энэ жилийн хурлын гол зорилго нь ухаалаг хотууд болон хөдөө орон нутгийг хөгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд чиглэнэ. Орон зайн мэдээлэл, big data, зураг зүй, BIM, газар зохион байгуулалт, гэх мэт олон зүйлүүд энэ хөгжилд чухал хүчин зүйл болдог.