ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ХЭРХЭН АШИГЛАЖ БАЙГАА ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


Хуралд зарим улс орнуудын Их сургууль, төрийн болон хувийн байгууллагын судлаачид дараах сэдвээр сонирхолтой илтгэл, танилцуулга хийлээ. Үүнд:Мөн энэ өдөр НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн Ази-Номхон далай бүсийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн болон хорооны 5 ажлын хэсгийн хурал 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга, удирдлагууд оролцлоо.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай “Орон зайн мэдээллийг статистикийн мэдээлэлтэй нэгтгэх” ажлын хэсгийн хуралд оролцож НҮБ-ын Дэлхийн гео-орон зайн мэдээллийн менежментийн нэгдсэн гео-орон зайн мэдээллийн 9 хүрээ, Дэлхийн гео-орон зайн хүрээний 5 зарчмын хэрэгжилтийн үнэлгээний төсөлд санал өглөө.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Орон зайн өгөгдөл, дэд бүтцийн газрын дарга Ж.Гал “Тогтвортой хөгжилд Гео Хиймэл оюун ухаан” ажлын хэсэг, Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг “Геодезийн тулгуур сүлжээ” ажлын хэсгийн хуралд Ажлын хэсгийн дэд даргын хувиар оролцож Монгол Улсад Хиймэл оюун ухаан, геодезийн сүлжээний нөхцөл байдлын талаар танилцуулж Ажлын хэсгийн 2026-2027 онд хийх ажлын төлөвлөгөөнийг төслийг хамтран боловсрууллаа

