EN

ОРОН НУТГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ОРОЛЦУУЛСАН “COLLECT EARTH” ПРОГРАМЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

         “Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын оруулах Үндэсний хувь нэмрийн (NDC) хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Openforis, Collect earth” програмаар газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн үнэлгээ хийх сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн инженер хайгуул, мониторингийн мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулж байна.

 Энэхүү сургалтын зорилго нь хөдөө аж ахуй, ойн болон бусад газар ашиглалтын салбарын тайлагналтыг сайжруулах арга зүйн боловсруулалтад дэмжлэг үзүүлэх, “Collect earth” програмыг ашиглан газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийг үнэлэхэд мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах, Парисын хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн болон бусад газар ашиглалтын салбарын ил тод байдлын тайлагналтад дэмжлэг үзүүлэх зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмших юм.

Дээш буцах