EN

ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН К-GEO FESTA 2024 ОЛОН УЛСЫН ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Энэхүү K-GEO Festa 2024 арга хэмжээг Бүгд Найрамдах Солонгос улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам 16 дахь жилээ зохион байгуулж байгаа бөгөөд нийт 20 гаруй улсын 150 орчим төлөөлөгчийг хамруулсан хурал, үзэсгэлэн 11 дүгээр сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг арга хэмжээнд ГЗБГЗЗЕГ-ын төлөөлөгчид оролцож байна.
K-GEO Festa 2024 арга хэмжээ нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийн салбарын хамгийн сүүлийн үеийн дижитал технологиудын үзэсгэлэн, олон улсын төлөөлөгчдийн хурал, дотоод, гадаадын үйлдвэрлэгч болон худалдан авагчдын хоорондох бизнесийн орчныг дэмжих уулзалтууд хийгдэх юм. Мөн олон улсын гео орон зайн салбарын мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, газарзүйн мэдээллийн шинэ техник технологи, аж үйлдвэрийн бусад салбаруудыг нэгтгэх замаар гео орон зайн мэдээллийн ирээдүйн алсын харааг тодорхойлох гэх мэт томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
Мөн K-GEO Festa 2024 арга хэмжээний хүрээнд дараах чиглэлээр харилцан танилцуулга хийх, туршлага солилцох юм. Үүнд:
· Газар болон үл, хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл;
· 3 болон 4 хэмжээст кадастрын зураглал, бүртгэл;
· Агаар, сансрын зургийн хэрэглээ, түүний ач холбогдол;
· Газар доорх дэд бүтэц, түүний зураглал, бүртгэл;
· Гео орон зайн өгөгдлийн нэгдсэн системүүд;
· Хаягийн нэгдсэн системийн бүтэц, зохион байгуулалт;
· Ухаалаг засаглалыг дэмжигч дижитал систем;
· Замчлах систем;
· Газар, үл хөдлөх, эд хөрөнгийн үнэлгээ гэх мэт чиглэлүүдээр улс орнуудын судлаачид болон мэргэжилтнүүд танилцуулга хийж байна.
Дээш буцах