EN

ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Барилга хот байгуулалтын сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын хамтарсан тушаалаар “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Энэхүү хуулийн төсөл нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд өнөөдөр (2023.12.08) тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгууллаа.
Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн эрх зүйн орчин бүрдсэнээр орон зайн өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх, орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх, үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих болон орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч, хэрэглэгчийн үйл ажиллагаа, харилцааг зохицуулах, иргэдэд шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар төсвийн үргүй зардал, давхардсан хөрөнгө оруулалтыг арилгах чухал ач холбогдолтой юм.
Дээш буцах