EN

“ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ПЛАТФОРМ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗИ УЛСЫН БАЛЛИКПАПАН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Анх Япон улсын засгийн газар санаачлан, НҮБ-ын Хабитат байгууллагын дэмжлэгтэйгээр үүсэн байгуулагдсан “Орон зайн төлөвлөлтийн платформ” нь дэлхийн улс орнуудад орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, сайн туршлагыг хуваалцах боломжийг олгож байна.
Энэ удаагийн хурлыг Япон улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон БНИУ-ын Хөдөө аж ахуй, орон зайн төлөвлөлтийн яам, Үндэсний газрын агентлагаас хамтран зохион байгуулж, БНЭУ, БНХАУ, Япон, Монгол, Мозамбек, Уганда, Египт зэрэг Ази, Африк тивийн төлөөлсөн 18 орон оролцож байна.
Монгол улсын тухайд “Үндэсний орон зайн төлөвлөлтөд хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг тусгах нь” гэсэн агуулгын дор оролцож байна.
Үндсэн илтгэлийг ч мөн энэ сэдвийн хүрээнд зохион байгуулаад байна. “Монгол улсын орон зайн төлөвлөлтийн баримт бичгийн нэг болох Улсын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд хот, хөдөөгийн хөгжлийн асуудлыг тусгах, боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замууд” гэсэн сэдвийг сонгож, бие даасан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөний шалтгаан, бэлчээрийн мал аж ахуй, ойн газрыг хот суурины тэлэлтээс хэрхэн хамгаалах, биологийн олон янз байдал зүй тогтолыг хэрхэн авч үлдэх, төлөвлөлтийг хэрхэн хийх, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, хэт төвлөрлийг бууруулж, тэнцвэртэй хөгжлийг хэрхэн хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Мөн Индонези улсын шинэ нийслэл болохоор төлөвлөгдөж буй Нусантра хотын орон зайн нарийвчилсан төлөвлөгөө, шинэ хотын бүтээн байгуулалтыг танилцууллаа.
Дээш буцах