EN

САЛБАРЫН АРХИВЫН ХЭЛТЭСТ ЦАХИМЖУУЛАЛТ ХАРИУЦСАН ГЭРЭЭТ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Цахимжуулалт хариуцсан гэрээт ажилтны ажлын байранд тавигдах шаардлага:

1.Дээд боловсролтой (бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх);

2.Монгол хэл бичгийн чадвартай;

3.Компьютерын хэрэглээний программууд, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, принтер, сканнер ашиглах чадвартай байх;

4.Хариуцлагатай, нягт нямбай, ажлын ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай, илүү цагаар ажиллах;

5.Харилцааны соёлтой, зан үйлийн зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай байх;

5.Урлаг, спортын зохих түвшний чадвартай байх;

6.Төрийн болон албаны нууц хадгалах, ёс зүйг чанд сахих;

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

1.Ажилд орохыг хүссэн өргөдөл

2.Иргэний үнэмлэхийн хуулбар

3.Төрийн албан хаагчийн анкет

4.Боловсролын түвшнийг тодорхойлох баримт бичгийн хуулбар

         Материал холбогдох баримт бичгийг Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Засгийн газрын XII байрны 2 давхарт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 215б тоотод 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтыг 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна.

 

Холбоо барих утас: 51-262582, 88964451

Дээш буцах