САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙГ ДАВТАН СУРГАХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫН ЦАХИМ СИСТЕМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын мэргэжилтнийг чадавхижуулах, мэдлэг, ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалтын цахим систем (www.surgalt.gazar.gov.mn)-ийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ.
Тус системээр дамжуулан салбарын мэргэшлийн зэрэг олгох, сунгах сургалт, шалгалтын бүртгэл, цахим хичээл судлах, цахимаар төлбөр төлөх, мэдээлэл солилцох үйл ажиллагааг ил тод, шуурхай болгох нөхцөл бүрдлээ.Үүнд:
• Мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтэн нь танилт нэвтрэлтийн систем /ДАН/-ээр нэвтэрч, сургалт болон шалгалтын бүртгэлийг цахимаар илгээж, сургалтын төлбөрийг qpay-ээр төлөх;
• Цахим хичээл судалж, цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, сорилт, даалгавар, шалгалтаар мэдлэг, ур чадвараа баталгаажуулах;
• Цахим номын сангаас салбарын ном, эмхэтгэл, товхимол, сурах бичиг, материал ашиглах;
• Салбарын мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтнүүдийн инфографик мэдээллийг цаг тухай бүрт шинэчилсэн байдлаар танилцах боломжтой боллоо.

