EN

САЛБАРЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ СИСТЕМД ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН АЖ АХУЙ НЭГЖИД, ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ОЛГОЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 51 дүгээр тушаалын дагуу өнөөдөр “Цолмон Арт”, “Нарт дизайн” компанид  хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийн гэрчилгээг 

·         Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

·         Хот тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

·         Чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

·         Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах чиглэлээр  5 жилийн хугацаатай олголоо.

Барилга, хот байгуулалтын Сайд 245 дугаар тушаалаар “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам”-ыг баталсан.

Журмын дагуу баримт бичиг боловсруулах эрхийг олгох, хугацааг сунгах, ажлын төрөл нэмэх, нөхөн олгох, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүртгэх, гэрээ байгуулах, дүгнэх, лавлагаа гаргах зэрэг үйл ажиллагааг салбарын нэгдсэн мэдээллийн цахим системд шилжүүлсэн бөгөөд хүсэлт илгээсэн компаниудаас шаардлага хангасан хоёр  компани ийнхүү гэрчилгээгээ хүлээн авч байна.  

Дээш буцах