ШИЛЖИН ЯВАХ ТУГ ДОРНОГОВЬ АЙМАГТ “НЭЭЛТТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" УРИАН ДОР АЯЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж, шилжин явах тугийг Дорноговь аймагт “НЭЭЛТТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" уриан дор аяллаа. Аяны хүрээнд Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-аас дараах ажлыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

Мөн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор QR код үүсгэн 400 ширхэгийг хэвлэж, иргэдэд түгээсэн нь мэдээллийг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлжээ.
Мандах суманд 2026 оны 04 дүгээр сарын 08-09-ны өдрүүдэд НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг байгуулж газрын харилцааны чиглэлээр үзүүлж буй төрийн үйлчилгээг хүргэж ажилжээ. Тухайлбал Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, шилжүүлэх, шинээр газар эзэмших, нөхөн бүртгүүлэх, шинээр газар өмчлөх, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөлийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, гэрээний нөхцөл зөвшөөрөх зэрэг 8 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж 41 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. Мөн газар өмчлөх эрх үүссэн 17 иргэнд кадастрын зураг, хянан баталгаа, захирамжийг хүлээлгэн өгсөн төдийгүй 10 иргэнд газрын төлбөр, татвар, тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийг цахимаар төлөлт хийх бүх боломжуудын талаар зөвлөгөөг өгч 2 нэгж талбарын 518.4 мянган төгрөгийн газрын төлбөрийг цахимаар төлөх зөвлөгөөг өгч ажилжээ.




Тухайлбал, захирамжаар анх олгогдсон талбайн хэмжээнээс илүү ашиглалттай 5 иргэн, мөн газрын төлбөрөө төлж барагдуулаагүй 7 иргэн, хянан баталгааны дүгнэлт хийлгэх шаардлагатай 3 иргэнд холбогдох тайлбар, зөвлөмжийг өгсөн. Мөн гэрээ дүгнэх актыг 6 иргэнд үйлдсэн.
Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин зохих зөвшөөрөлгүй дур мэдэн газар эзэмшсэн иргэн, аж ахуй нэгжид тооцох хариуцлага, үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухайг мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажиллалаа.

Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д холбогдох стандартын дагуу дүн шинжилгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийг оруулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулсан.
Дүн шинжилгээний дүнд:

Мөн салбарын үйлчилгээний стандарт, ёс зүй, харилцаа хандлага, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамруулсан.Тус сургалт 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгууллагын нийт албан хаагчдад танхимаар болон цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд салбарын үйлчилгээний стандарт, манлайллын ур чадвар, амьдралын тойрог, ашиг сонирхлын зөрчил гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион явуулжээ.

Сургалтын арга хэмжээний талаарх мэдээллийг аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон орон нутгийн телевизээр дамжуулан олон нийтэд хүргэн ажилжээ. ( https://we.tl/t-fkkUdTLf5eG5NX4D) бичлэг татах боломжтой.
Түүнчлэн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж, видео (reel), постер контентыг боловсруулан олон нийтэд хүргэсэн. https://we.tl/t-4QUL5pJmg1MSR6q2 бичлэг татах боломжтой.
“Шилжин явах туг”-ийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд тодорхой ахиц гарсан байна. Цаашид дээрх ажлуудын үр дүнг бататган, тасралтгүй сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллана гэлээ.

