EN

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон "И Монгол Академи" хамтран Агентлаг болон Нийслэл, дүүргийн ГЗБА, аймгийн ГХБХБГ-ын газрын харилцааны салбарын нийт 200 гаруй албан хаагчдад “Төрийн албан хаагчдын цахим засаглалын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх" сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

"И Монгол Академи" УТҮГ-ын Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албанаас  дараах 4 сэдвүүдийн хүрээнд сургалт хийлээ.

ü  Мэдээлэл харилцаа холбооны технологийн ерөнхий ойлголт

ü  Цахим засаглалын ерөнхий ойлголт

ü  Цахим хөгжлийн багц хуулийн танилцуулга

ü  Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ

Сургалтаар цахим засаг болон цахим засаглалын ялгаа, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдал, тоон гарын үсгийг хэрхэн хэрэглэх, бусад салбар дах цахим шилжилт ба дэвшилтэт технологийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

 

#ЦахимУрЧадвартСуралцъя

#ЦахимУрЧадвар

#ЦахимҮндэстэн

Дээш буцах