EN

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 17 албан хаагч тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.
Шинэхэн албан хаагчдад ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай баяр хүргэн, ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, зүтгэлтэй байж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлж, хариуцлагатай ажиллахыг захилаа.
Төрийн албан хаагчийн тангарагт, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэжээ.
Дээш буцах