ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ ТОГТЛОО
Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.
БҮРТГЭЛ:
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 2020 оны 9 дүгээр 14-ний өдрийн 14 цагаас эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт дуусна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэхгүйгээр шалгалтад оролцох юм.
ШАЛГАЛТ:
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.
Шалгалт өгөх иргэдийн хуваарийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.
Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг тухай бүр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаснаас харна уу.
Төрийн албаны шалгалтын Сорилын номтой энэ холбоосоор дамжин танилцана уу.
Мэдээллийн технологийн ур чадварын Сорилтой энэ холбоосоор дамжин танилцана уу.