EN

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ-ЦОГЦ ЧАДАМЖ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

    Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлага, хандлага, соёл, арга барилаа өөрчилж шинэ соёлыг төлөвшүүлэх сургалт “Төрийн албаны зөвлөлийн ИННОВАЦ” танхимд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдлага, нэгжийн дарга нар, ёс зүйн зөвлөлийн гишүүд, ахлах мэргэжилтнүүдийн төлөөлөл 34 хүн оролцлоо.

     Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг ‘Тунгалаг төр, ёс зүйн элч’ сэдвийн хүрээнд төрийн албаны үнэт зүйлийг тээгч, түгээгч нь болохыг сануулж, мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бий болгох, хандлага, соёл, арга барилаа өөрчилж, үйлчилгээний стандарт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.

   Хэлэлцүүлгийн үеэр Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн зөвлөхүүд “Ёс зүйтэй хандлага ба шийдвэр гаргалт”, “Төрийн албанд цогц чадамжийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь”, “Сонгон шалгаруулалтын үед анхаарах өрөөсгөл хандлага, хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь” сэдвээр сургалт, дасгал ажил хийлээ.

Дээш буцах