ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС “СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХҮНИЙ НӨӨЦИЙН АУДИТ ХИЙГДЛЭЭ

Төрийн албаны зөвлөлийн даргын 2026 оны 04 дүгээр сарын 30-н өдрийн 60 дугаар тушаалаар байгуулагдсан Хүний нөөцийн аудитын багийн бүрэлдэхүүн сул орон тоог нөхөх үйл ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт сэдвээр “Хүний нөөцийн аудит”-ыг 2026 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд тус агентлагт зохион байгууллаа.
Хүний нөөцийн аудит хийх багийн ахлагчаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва, гишүүнээр Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр болон бусад албан хаагчдаас бүрдсэн бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Хүний нөөцийн аудит нь Засгийн газрын зарим агентлагийн сул орон тоог нөхөх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үнэлэх, баталгаажуулах зорилгоор бодит нотолгоонд үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.


