EN

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТОМИЛОХ ТУХАЙ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТОМИЛОХ ТУХАЙ

 

            Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог мэдээлж байна.

Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага

 

III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА 

Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

- Газар зохион байгуулалт / төлөвлөлт/ /0532-11/

Мэргэшил

-Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх

Туршлага

 -Туслах түшмэлийн албан тушаалд эсхүл мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.

 

Дүн
шинжилгээ
хийх

- албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулж, дүгнэх;

- мэдээлэлд тулгуурлан чиг үүргийн болон системийн дүн шинжилгээ хийх;

- судалгаанаас гарсан үр дүнг тухайн сэдвээр өмнө хийсэн судалгааны ажлын үр дүнтэй харьцуулж дүгнэлт гаргах;

Асуудал шийдвэрлэх

-албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх;

-  хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;

-  шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх;

-  өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх;

-  хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгөх чадвартай байх;

Багаар ажиллах

-  үүссэн асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг сонгох;

-  санаачлагатай байж, бүтээлчээр уриалан чиглүүлэх;

-  нөөц боломж, эрч хүчээ дайчлахад нь дэмжлэг үзүүлэх;

-  хувийн зан төлөв, зарчимч, тууштай, ажил хэрэгч чанар, бусдыг дэмжих, халамжлах зэргээр үлгэрлэх;

-  хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай байх;

Бусад

-  газар зүйн мэдээллийн системийн arcgis, quantum gis гэх мэт програм хангамжийг эзэмшсэн байх;

-  геоматик, гео-информатикийн техник технологи, мэдээллийн систем, техник болон программ хангамжийн талаар зохих мэдлэгтэй байх;

-  англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах;

-  багаар ажиллах чадвартай байх.

   Холбоо барих утас: 51-262381, 99108154              

 ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

Дээш буцах