ТӨВ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нийт албан хаагчдыг хамруулсан чадавхжуулах сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус аймагт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, төрийн байгууллагын ил тод байдал, Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын систем 2.0, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын явцад гарч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал, Газрын кадастрын системийн үйл ажиллагаа, нэмэлт хөгжүүлэлтийн талаар мэдээлэл хүргэж, практикт тулгамдаж буй асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.


Тус сургалт нь төрийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хууль тогтоомж, дүрэм, журам, аргачлалыг хэрэгжүүлэх нэгдсэн ойлголт, арга зүйгээр хангах, төв болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэгдэж байна.
