“ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” ТҮҮНИЙ ОРЧНЫ 12.8 ГА ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВЛАА
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн/2024.06.06/ хуралдаанаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн түүний орчны 12.8 га газрыг Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 22 дугаар хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаар хэлэлцэж, тус компанийг орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах шийдвэр гарсантай холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчны 12.8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа бөгөөд энэ нь нийтийн эдэлбэрийн зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгаа анхны тохиолдол юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн түүний орчны газрыг улсын тусгай хэрэгцээнд авсанаар газрыг зориулалтын бусаар ашиглах, давхцуулан газар олголт хийгдэх, бусдад шилжүүлэх зэрэг асуудлаас сэргийлж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, хамгаалах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.