EN

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн.
Энэхүү санаачлагын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд Богд уулын Ар хөндлөнгийн аманд 250 гаруй нарс болон улиас, бургас модыг тарьж суулгалаа.
Модыг хөрсөнд суулгахаас илүү тогтмол услах нь чухал учир хуваарь гарган тарьсан модоо услах арга хэмжээг мөн зохион байгуулж байна. Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Дээш буцах