EN

ТОГТВОРТОЙ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ, ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛЖ БАЙНА

🇲🇳🇺🇳🇮🇸 GRÓ Land Restoration Training Programme-ийн хүрээнд Тогтвортой газрын менежмент, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхижуулж байна.
✅ GRÓ Land Restoration Training Programme (GRÓ LRT) нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD), Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын конвенц (CBD) зэрэг бусад олон улсын конвенцийн хүрээнд ажилладаг хөтөлбөр юм.
✅ Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь тогтвортой газрын менежментийг дэмжих, газрын доройтолтой тэмцэх, доройтсон газрыг нөхөн сэргээх чиглэлээр хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар дэлхий нийтэд тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг.
✅ Энэхүү хөтөлбөрийг 2007 онд Исландын Гадаад Хэргийн Яам (MFA), Исландын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (AUI), Исландын Хөрс Хамгаалах Газар (SCSI) хамтран НҮБ-ын Их Сургуулийн дэмжлэгтэйгээр байгуулсан бөгөөд 2020 оноос Исланд улсад төвтэй НҮБ-ын ЮНЕСКО-гийн GRÓ төвийн нэг хэсэг болсон юм.
✅ Тус хөтөлбөр нь тогтвортой газрын менежмент, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр жил бүр 6 сарын хугацаанд Исландын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 14 орны 198 мэргэжилтэн суралцуулж төгсгөсөн бөгөөд ГЗБГЗЗЕГ-аас нийт 4 мэргэжилтэн хамрагдаад байна. Энэ жилийн хувьд тус газрын Газрын мониторингийн хэлтсийн мэргэжилтэн Т.Оюунтөгс хөтөлбөрт хамрагдан Исланд улсад амжилттай суралцаж байна.
Эдгээр хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтнүүд 20-р зууны эхээр газрын доройтлын хүндрэлтэй тулгарч байсан Исланд улсын олж авсан мэдлэг, туршлага дээр үндэслэж, үндэсний хэмжээнд 100 гаруй жилийн туршид хөрсний эвдрэлийг багасгаж, доройтсон газар, алдагдсан экосистемийг нөхөн сэргээхэд чиглэсэн хүчин чармайлт нь дэлхийн өнцөг булан бүрт олон улс орнуудад хэрэглэгдэхүйц ихээхэн мэдлэг, туршлага хуримтлуулж, байгууллагуудынхаа чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Дээш буцах