EN

УИХ-ЫН 2003 ОНЫ 42 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

2019-2023 онд орон нутгийн төсвөөр 12 аймгийн 78 сум, нийслэлийн 1 дүүрэгт газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил хийгдсэн.
Газар зүйн нэрийн тодруулалт дараах технологийн дарааллын дагуу хийгдэж байна. Үүнд:
1. Ажлын даалгавар боловсруулах, батлуулах, ажлын хэсэг байгуулах;
2. Судалгааны ажилд шаардлагатай баримт, мэдээлэл цуглуулах;
3. Суурин судалгаа хийх;
4. Хээрийн тодруулалт, боловсруулалт хийх;
5. Газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх;
6. Газар зүйн нэрийн зураг зохиох;
7. Тайлан бичих;
8. Тайлан, үр дүнг хэлэлцүүлэх;
9. Тайлан, үр дүнг хүлээлгэн өгөх.
Дээш буцах