EN

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ ГАЗРЫН БАГЦ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар Газрын багц хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ. Газрын багц хуулиудын төслийг өнгөрсөн сард Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан юм. Тус багц хуулийн төслүүдэд Газрын Ерөнхий хуулийн төсөл, Кадастрын тухай хуулийн төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслүүд тус тус хамаарч байна.
Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хуулийн төслүүдийг бүлгийн хуралдаанаар гишүүдийн олонх зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий гэж үзсэн. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн төсөл болон Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэх талаар мэдээлэл өглөө. Мөн Газрын тухай хуулийг хэлэлцсэнээр газрын шинэтгэл хийгдэж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг ач холбогдолтой хэмээн үзлээ.
Дээш буцах