EN

🇲🇳🇯🇵 ЯПОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ҮНДЭСНИЙ ГЕОДЕЗИЙН ТУЛГУУР СҮЛЖЭЭНИЙ ЦЭГИЙН ХЭМЖИЛ ЗУРАГЛАЛЫН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

🇲🇳🇯🇵Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг болох ЖАЙКА(JICA)-аас Мэдлэгийг хамтдаа бүтээх хөтөлбөр(Knowledge Co-Creation Program)-ийн нэг болох техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Үндэсний геодезийн тулгуур сүлжээний цэгийн хэмжил зураглалын үр ашгийг нэмэгдүүлэх тэдгээрийн хэрэглээ, удирдлага, зохион байгуулалт” (Management and Utilization of National Control Points for Efficiency of survey ) агуулгатай сэдэвчилсэн сургалт нь Япон улсын Орон зайн өгөгдөл мэдээллийн ерөнхий Газар (Geospatial Information Authority), Дэд бүтцийг хөгжүүлэх институт (Infrastructure Development Institute)-ын дэмжлэгтэйгээр Япон улсын Цукуба (Tsukuba, Japan) хотноо 2024.01.14-2024.02.23-ны хооронд зохион байгуулагдаж байна.
🇲🇳Тус сэдэвчилсэн хөтөлбөрт ГЗБГЗЗЕГ-ын Геодези, зурагзүйн хэлтсийн GNSS-ийн байнгын ажиллагаатай суурин станцын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Золзаяа болон Геодезийн цэг тэмдэгт, байрлалын сүжээний асуудал хариуцсан мэргэжилтэн В.Отгонбаяр нар амжилттай хамрагдаж байна.
✅Энэхүү хөтөлбөр нь Япон улсын геодезийн салбарт хуримтлуулсан мэдлэг, туршлага, тэр дундаа байгууллагын ноу-хау, нийгмийн тогтолцоо зэрэг тус салбар дахь суурь мэдлэгийг орчинд нь өөрийн биеэр үзэж танилцах, туршлага солилцох, суралцах боломжтойгороо давуу талтай.
✅Тус хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх техникийн хамтын ажиллагааны чухал хэсэг юм.
Дээш буцах