ЯПОН УЛСЫН ГЕО-ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлаг хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэг (Gr0001) болон нэгдүгээр ангийн сүлжээний 2 (Gr0033, Gr0017) цэгийн хүндийн хүчний хурдатгалын үнэмлэхүй утгыг тодорхойлох явдал юм.
Япон улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн Гадаад харилцааны газрын захирал Юдай Сато 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэмжилт хийх мэргэжилтнүүдийн хамт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлайтай уулзаж хамтын ажиллагааны Санамж бичиг солилцлоо.