ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШИЛЖИН ЯВАХ ТУГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЯЛАЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас 2026 оныг салбарын хэмжээнд “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” зорилтот жил болгон зарлаж шилжин явах туг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар-т “Ёс зүйгээ эрхэмлэж, хариуцлагаа хэрэгжүүлье-Иргэн төвтэй үйлчилгээ-ёс зүйтэй хандлага” уриан дор 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд аялалаа.
Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жилийн аяны шилжин явах тугийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.








