EN

ЗАХИРГААНЫ ХЭМ, ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ

    Газрын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд эрхийн улсын бүртгэлийн дугаар тэмдэглэх болсонтой холбогдуулан Улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг төрийн цахим мэдээллийн санд байршуулах ажлыг 2018 онд гүйцэтгэж, ХУР системд холбогдон бусад байгууллагуудтай дундын мэдээллийн сангаар дамжуулан, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.

    Үүнтэй холбогдуулан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2012 оны 365 дугаар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны А/124 дүгээр тушаалаар тус тус батлагдсан гэрчилгээний загварыг шинэчлэн боловсруулж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны “Гэрчилгээний загвар шинэчлэн батлах тухай” А/177 дугаар тушаалаар ба тушаалын нэгдүгээр хавсралтаар “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний загварыг, хоёрдугаар хавсралтаар “Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний загварыг, гуравдугаар хавсралтаар “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний загварыг, дөрөвдүгээр хавсралтаар “Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээ”-ын загварыг, тавдугаар хавсралтаар “Иргэний газар ашиглах эрхийн гэрчилгээ”-ийн загварыг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны “Гэрчилгээний загвар батлах тухай” А/61 дугаар тушаалын хавсралтаар “Улсын тусгай хэрэгцээний газарт газар ашиглах эрхийн гэрчилгээ”-ний загварыг тус тус баталсан.

    Иймд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.2-т тус тус заасны дагуу Аймаг, нийслэлийн газрын алба, сумын газрын даамал дээрх тушаалуудаар батлагдсан загварын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож байна.

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

Актын төслийн танилцуулга

Санал өгөх хаяг

Санал авсч дуусах хугацаа

1

Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ,төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын тусгай хэрэгцээний газарт газар ашиглах эрхийн гэрчилгээ

ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны А/177 дугаар тушаал,
ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны А/61 дугаар тушаал,

chinzolboo.e@gazar.gov.mn

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр

Дээш буцах