ИРГЭН ТА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН УДИРДЛАГАД ХАНДАН ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ, ӨРГӨДӨЛ ГАРГАХ ГЭЖ БАЙГАА БОЛ..
Хэрэв Танд:
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль түүний дотор Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, зөрчсөн болзошгүй, мөн ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл;
- Монгол улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-ийн шинжтэй гомдол мэдээлэл гаргаж, хянан шалгуулах эрхтэй.
Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн
- 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/;
- 22.3 дугаар зүйл /Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах/;
- 22.4 дүгээр зүйл /Хахууль авах/;
- 22.5 дугаар зүйл-/Хахууль өгөх/;
- 22.6 дугаар зүйл /Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах/;
- 22.7 дугаар зүйл /Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх/;
- 22.8 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/;
- 22.9 дүгээр зүйл /Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/;
- 22.10 дугаар зүйл /Үндэслэлгүйгээр хөрөнгөжи/;
- 22.11 дүгээр зүйл /Дураараа аашлах/;
- 22.12 дугаар зүйл /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байгаа бол дараах байдлаар гомдол мэдээллээ өгнө үү.
Гомдол мэдээллийг
- Суурин утас: (976)-110 /Ярианы төлбөргүй/ дугаараар,
- Факс: (976)-11-311919,
- Цахим шуудангийн хаяг: contact@iaac.mn,
- Энэхүү хуудсан дахь “Гомдол, мэдээллийн маягт”-ыг ашиглаж өгч болно.
- Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг бичнэ.