“БАЙР ЗҮЙН БОЛОН ДЭВСГЭР ЗУРАГЛАЛЫН АЖИЛ” БНбД 11-106-25 ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА
“БАЙР ЗҮЙН БОЛОН ДЭВСГЭР ЗУРАГЛАЛЫН АЖИЛ” БНбД 11-106-25 ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “1:500, 1:1000, 1:2000: 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД 11-106-08-ийг шинэчлэн боловсруулж, “Байр зүйн болон дэвсгэр зураглалын ажил” БНбД 11-106-25-ийг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 244 дүгээр тушаалаар баталлаа.
Уг дүрэм нь ХЗДХЯ-ны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд (дугаар 7429) бүртгэгдлээ.
👉 Байр зүйн болон дэвсгэр зураглалын ажил нь газрын гадаргуу түүний дээр, доорх, агаарын орчинд байгаа байр зүйн бүх төрлийн элементүүдийг зураглахтай холбогдсон цогц үйл ажиллагаа юм.
👉 Энэхүү БНбД-ийг 1:100, 1:200, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн болон дэвсгэр зураглалын ажил гүйцэтгэх, түүнийг захиалагч байгууллага дагаж мөрдөнө. Энэхүү БНбД-ээр зураглалын техникийн үндсэн шаардлага, норм нормативын хэм хэмжээг тодорхойлно.
👉 Байр зүйн болон дэвсгэр зураглалын ажлын тайлан, үр дүнг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэн өгнө.
Энэхүү дүрэм батлагдсанаар “1:500, 1:1000, 1:2000: 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД 11-106-08 дүрэм нь хүчингүй болсныг мэдэгдэж байна.
Геодези, зураг зүйн ажлын тайлан, үр дүнг 2026 оноос эхлэн Захиалгат ажлын цахим системээр хүлээн авах болно.

