EN

ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Хаягжуулалтын тухай хуулийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 5 бүлэг, 5 зүйл, 15 хэсэг, 24 заалттай баталсан бөгөөд гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготойгоор хэрэгжсэнээс хойш 2 удаа нэмэлт, өөрчлөлт орж, арван хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна.

Энэхүү хуулийг шинэчлэн боловсруулах нийгэм, эдийн засгийн олон хэрэгцээ шаардлага тулгарсантай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.

Та бүхэн Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаад, холбогдох саналаа 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:Засгийн газрын XII байр, Барилгачдын талбай 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15170
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Энхчулуун

Утас:976-51260785
Имэйл: enkhchuluun.e@gazar.gov.mn

Дээш буцах