EN

“ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн, 1.2.2.2-т “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор орон сууц, амины орон сууц, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туслах аж ахуй эрхлэхэд газар олгох, хөрөнгө оруулалтаар дэмжих, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ”, 2.1.2.9-д “Тогтвортой ажлын байрыг шинээр бий болгосон жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар, эдийн засгийн бодлогоор дэмжинэ”, 3.3.4.6-д “Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгоно” гэж тус тус тусгасан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаас гарсан орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд газар олгох үйл ажиллагааг шат дамжлага багатай, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай шийдвэрлэх талаар арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Хангайн бүс болон Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох асуудлыг бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, орон нутгийн онцлогтой уялдуулан уян хатан шийдвэрлэдэг байх, түүнчлэн орон нутгийн удирдлагуудтай хийсэн цахим уулзалтуудын үеэр гарсан саналуудыг шийдвэрлэх үүднээс Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа.

Тус хуулийн төсөлтэй холбоотой саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг:Засгийн газрын XII байр, Барилгачдын талбай 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15170
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Гэрэлтуяа

Утас: 70003959
Имэйл: gereltuya.g@gazar.gov.mn

Дээш буцах