КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг 1999 оны 12 дугаар сарын 16-нд баталж, мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 4 бүлэг 21 зүйлтэй, бүх төрлийн кадастрын зураглал үйлдэх, газрын кадастр эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготойгоор хэрэгжсэнээс хойш хорин таван жилийн хугацаа өнгөрсөн байна.
Энэхүү хуулийг шинэчлэн боловсруулах нийгэм, эдийн засгийн олон хэрэгцээ шаардлага тулгарсантай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.
Та бүхэн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаад, холбогдох саналаа 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг:Засгийн газрын XII байр, Барилгачдын талбай 3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15170
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Б.Урантөгс
Утас:976-51260785
Имэйл:urantugs.b@gazar.gov.mn

