EN

“ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ”- ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Газрын төлбөрийн тухай хуулийг 1997 онд баталсан бөгөөд тодорхой хугацаанд зорилтоо бүрэн хангаж, газрын суурь үнэ, төлбөртэй холбоотой харилцааг зохицуулж ирсэн боловч газрын төлбөрийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт, инфляцийн  түвшинтэй уялдуулан тогтоох, улмаар газрын төлбөрийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглахтай холбоотой асуудлуудыг бүрэн зохицуулахад учир дутагдалтай байна.

Иймд: Газрын төлбөрийн тухай хуулийг Татварын ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нийцүүлэх, Газрын тухай хуулийн болон Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулан шинэчлэн боловсруулж байна. 

Хуулийн төсөлтэй холбоотой саналаа доорх хаягаар ирүүлнэ үү.
Утас: 70122099
Имэйл: Enkhbaatar.a@gazar.gov.mn

Дээш буцах