EN

Орон зайн суурь 18 дэд сангийн техникийн үзүүлэлтийн стандартын төсөлд санал авч байна!

Орон зайн суурь 18 дэд сангийн техникийн үзүүлэлтийн стандартын төсөлд санал авч байна!

     Барилга, хот байгуулалтын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулж, хэрэглээнд нэвтрүүлэх” ажлын хүрээнд байгууллагын суурь орон зайн 18 дэд сан бүрт зориулан өгөгдлийн үзүүлэлтийн /UML/ стандартыг боловсруулж, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэв.

    Тус хуралдаанаас гарсан шуурхай үүрэг даалгаврын дагуу Газар зүйн мэдээллийн 18 нэр төрлийн стандартын төслүүдийг шуурхай горимоор хэлэлцүүлэх ажлын бэлтгэлийг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулж эхэлсэн тул дээрх стандартын төслүүдэд саналаа ирүүлнэ үү. 

   Стандартын төслүүдийг www.estandard.gov.mn цахим хуудасны Мэдээ, мэдээлэл цэсний “Стандартын төсөлд санал авч байна” хэсэгт стандартын нэрээр нь байршуулсан холбоосоор татан авч танилцана уу. Холбогдох саналтай бол 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор албан тоот бичгээр ирүүлэх буюу хуулбарыг batjargal@masm.gov.mn  цахим шуудангаар шуурхай илгээнэ үү.

Та бүхний саналыг нягтлан үзэж стандарын төсөлд тусгах болно.

Холбоо барих ажилтан: Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Утас: 99181255

Дээш буцах