Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг ямар тохиолдолд хийлгэх шаардлагатай вэ?
Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа
Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын төлөв байдал, чанарт нэгдсэн хяналт тавих, чанарын өөрчлөлт гарсан, үржил шим буурсан газарт ашиглалтыг зохицуулах, газар хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, бүх шатны төрийн байгууллагыг газрын төлөв байдал, чанарын мэдээллээр хангах, газар эзэмшигч, ашиглагчийг эзэмшил газрын төлөв байдал, чанарын мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой ажил юм.
Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана” гэж заасан байдаг.