Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын мэдээллийг хаанаас авах вэ?
Энэхүү ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх” гэж нэрлэдэг бөгөөд Барилга хот байгуулалтын яамнаас мэргэжлийн байгууллагын эрхийг 3 жилийн хугацаатай аж ахуйн нэгж байгууллагад олгодог.
Дээрх мэргэжлийн байгууллагуудын нэрсийн жагсаалтыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын веб сайт www.gazar.gov.mn хаягт улирал тутам шинэчлэн байршуулдаг ба аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн самбарт мөн байрлуулсан байдаг.