Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлөх газраа яаж авах вэ?
Иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг удаа үнэ төлбөргүйгээр газраа өмчилж авахыг хүсвэл эсвэл өмнө нь эзэмшсэн газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалттай нэг удаа үнэ төлбөргүйгээр авахыг хүсвэл дараах баримт, материалыг хавсарган өргөдлөө дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд гаргана уу. Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Өмчилж авахыг хүссэн газрын тойм зураг;
- Хэрэв хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах тохиолдолд хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хувь;
- Хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч болохыг нотлох баримт, бичиг буюу төлөөлөгчөөр томилсон Засаг даргын шийдвэрийг нэмэлтээр хавсаргана;
Хэрэв өмнө нь эзэмшиж байсан бол иргэний үнэмлэхний хуулбар, газрын эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, газар эзэмших гэрээний эх хувь, газрын төлбөр төлсөн баримт материалуудыг хавсаргана. Харин та зөвхөн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар өмчилж авах боломжтойг анхаарна уу.