EN

Иргэн ямар зориулалтаар газар өмчилж авах боломжтой вэ?

    “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 4.1-т заасны дагуу гэр бүлийн хэрэгцээний  болон аж ахуйн зориулалтаар газар өмчлөн авах боломжтой.

    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөн авахдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарч байгаа бол хүсэлт гарган өмчлөн авах, мөн Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшсэн газраа тэргүүн ээлжинд өмчлөн авах боломжтой.

    Хэрэв та Газар тариалангийн зориулалтаар, газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар газар өмчлөн авахыг хүсвэл газрыг үнээр нь худалдан авах, давуу эрхээр үнээр нь авах, эсвэл дуудлага худалдаагаар газрыг өмчилж авах боломжтой.

Дээш буцах