EN

Газар зохион байгуулалт

1. Газар эзэмшигч гэж юу вэ?

  • Газар эзэмшигч” гэж зөвхөн Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэлнэ.

2. Газар эзэмших гэж юу вэ?

  • “Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.

3. Газар зохион байгуулалт гэж юу вэ?

  • Газар зохион байгуулалт нь газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрын кадастр эрхлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцгийг нэмэгдүүлэх, газар зүйн болон газрын харилцааны таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ юм.

4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж юу вэ?

  • Төрөөс газрын талаар баримталж буй бодлого чиглэлтэй уялдуулж улсын хэмжээнд болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн хил хязгаарын доторхи байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц түүний экологи-эдийн засаг, орон зайн багтаамж чадавхийг үнэлсэний үндсэн дээр тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрыг оновчтой үр ашигтай ашиглах, хамгаалах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг үзэх бол энд дарж үзнэ үү.
Дээш буцах