Хот байгуулалтын кадастр
1.Хот байгуулалтын кадастр гэж юу вэ?
- Хот байгуулалтын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт “Хот байгуулалтын кадастр нь хот байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл бүхий улсын сан мөн”.
2. Хот байгуулалтын кадастр ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ?
- Хот байгуулалтын дүрмийн мөрдөлтөнд хяналт тавьж, түүнийг зөрчсөнөөс үүдэх хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулах;
- Нутаг дэвсгэрийн ялгаварт байдлаар үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээ тогтооход хот байгуулалтын үнэлгээний тухай мэдээллээр хангах;
- Нутаг дэвсгэрийн хот байгуулалтын дүрэм, үнэлгээг бүртгэж, тоолох;
- Нутаг дэвсгэрийг хөгжүүлэх, ашиглах, улмаар салбарын нутаг дэвсгэрийн дүрэм тогтоох талаар тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа, салбарын удирдлагын хоорондын харилцааг мэдээллээр хангах;
3. Хот байгуулалтын кадастр ямар ач, холбогдолтой вэ?
- Хот байгуулалтын кадастрын тухай мэдээллийг хот байгуулалт, зураг төслийн баримт бичиг боловсруулах тэдгээрийг хэрэгжүүлэх үндэс болох бөгөөд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлтүүд болон хэрэгжилт хоорондоо уялдаатай төлөвлөлтийн дагуу хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
- Иргэд интернетийн орчинд хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөнд хяналт тавих, тэдний оролцоо санал санаачлагыг төлөвлөлтөнд тусгах, иргэд өөрийн эзэмшлийн эдэлбэр газар, үл хөдлөх хөрөнгийн талаарх зах зээл болон амьдрах орчины чанарын тухай, хүрэээлэн буй орчны төлөв байдлын тухай орчины үнэлгээний талаарх мэдээллийг авна.
- Хот байгуулалтын кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл судалгааны нэгдсэн систем бүрдэнэ.