EN

Архив мэдээллийн төв

     Архивын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан “Геодези, зураг зүйн баримтын төв” Төрийн архив нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн үйл ажиллагаанд хамаардаг болно.

    Төрийн архив нь Геодези, зураг зүйн мэдээллийн сан хөмрөг; Газар зохион байгуулалтын мэдээллийн сан хөмрөг; Агаар, сансрын зургийн мэдээллийн сан хөмрөг; Кадастрын мэдээллийн сан хөмрөг; Байгууллагын баримтын архивын сан хөмрөг гэсэн 5 сан хөмрөгтэйгээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ геодезийн хэмжил зүйн лаборатори болон төрийн нууцыг хадгалж, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. /Зураг 1/

Зураг 1. Архив, мэдээллийн төвийн үйл ажиллагаа

    ГЗБГЗЗГ-ын Төрийн архивуудын улсын нэгдсэн санд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн геодези, зураг зүй, агаар, сансрын зураглал, суурь судалгаа, газар зохион байгуулалт, кадастрын хэмжилт зураглал, судалгааны ажлын үр дүнд үүсэн бий болсон Монгол орны батлан хамгаалах, эдийн засаг, нийгэм, боловсрол, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий мэдээллүүдийг архивлан сан бүрдүүлдэг.

    Төрийн архив нь Монгол улсын хэмжээнд улсын төсөв, төсөл хөтөлбөр, зээл тусламжийн хөрөнгөөр хийсэн ажлын үр дүнд бий болсон салбарын баримт мэдээлэл, баримтаар сан хөмрөгөө баяжуулж, нөхөн бүрдүүлэлт хийж, төвлөрүүлэн хадгалж, эдгээр төвлөрсөн баримтаар иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад үйлчилдэг.

    Сан хөмрөгийн баримтууд салбарын хэмжээнд 1954 оноос эхлэн явуулсан үйл ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд нийт 47598 хадгаламжийн нэгжийн 2992135 хуудас баримт, Монгол орны хосгүй үнэт түүхэн газрын зургууд, төрийн нууцын зэрэглэлийн зураг, баримтууд хадгалагдаж байдаг. 

Дээш буцах